Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЗДТГ-Н ДАРГА Ө.СУВДААГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ СУМЫН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 510

Өчигдөр буюу 2019.06.19 өдөр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг удирдамжийн дагуу 8 шалгуур үзүүлэлтээр Орхонтуул сумын ЗДТГ, ЕБ1БДунд сургууль, 24-р цэцэрлэг, Хүн эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ, гаргасан тогтоол шийдвэр, байгууллагын орчин нөхцөл, архив бичиг хэргийн улсын үзлэгт бэлтгэж байгаа бэлтгэл байдалтай танилцлаа.Мөн ард иргэдээс аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаа, сумын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааг үнэлсэн судалгааг, санал, шүүмжийн хамт авч нэгтэн сумын соёлын төвд  төрийн албан хаагчид, иргэдийн уулзалт дээр танилцуулав.Сумын иргэд хуучин шинэ төвүүдийн хоорондох замыг сайжруулах, инженерийн шугамыг засварлах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг саналыг түлхүү гаргасан байсан бол аймаг сумаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт нийцтэй байгааг судалгаагаар илэрхийллээ. Орхонтуул сумын ИТХ, Засаг даргаас олон нийт иргэдрүүгээ, төрийн албан хаагчидруугаа хандсан хамтын үйл ажиллагаагаа сайн хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь онцлог бас давуу тал болохыг ажлын хэсгийн ахлагч Ө.Сувдаа уулзалтын үеэр тодотголоо. Ажлын хэсгээс төрийн албан хаагчдад цаашид анхаарах асуудлыг нэг бүрчлэн танилцуулж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн үүрэг чиглэлийг өглөө. ЗДТГ нь ISO олон улсын стандартыг төрийн албаны ажил үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж бэлтгэлээ ханган ажиллаж байгаа хамт олон бөгөөд түүний стандарт чиг үүргийн талаар заавар зөвлөгөөн өгч ажиллаа өнөөдөр буюу 2019.06.20 өдөр ажлын хэсэг Орхонтуул сумын Рашаант тосгонд ажиллана.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ