Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Б.МАРГАД-ЭРДЭНЭ АЗИЙН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 971

Тус сумын Шар-Ус 1-р багийн иргэн Батжаргал овогтой Маргад-Эрдэнэ нь бөхийн спортоор 8 настайгаасаа эхлэн өөрийн хүсэл сонирхлоороо хичээллэн амжилт гаргаж байгаа бөгөөд өдгөө Улаанбаатар хотноо “Аварга” дээд сургуулийн лицей “Аварга” бүрэн дунд сургуулийн 11-р ангид бөхийн спортыг сонгон суралцаж байна. Б.Маргад-Эрдэнийн гаргасан амжилтуудаас дурдвал:

  • 2013 онд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Талархал”
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Сэлэнгэ аймгийн  5-р сургуулийн нэрэмжит “Аврагын гараа” тэмцээнээс Алт, Мөнгөн медаль
  • Монгол Улvын Хүүхдийн ордны “Эрдэм-Хүрэл” медал
  • Аймгийн хурц Арслан “Алтан гадас” одонт, Ардын Боловсролын Тэргүүний ажилтан Г.Жаргалттулга агсны нэрэмжит тэмцээнд Алт, Мөнгө, Хүрэл медаль
  • Монголын ЕБ-ын сургууль цэцэрлэгийн багш нарын холбооны “Шилдэг сурагч”
  • 2019 онд Монгол улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 65 кг жинд алтан медаль

Шилдэг тамирчин Б.Маргад-Эрдэнэ нь энэ оны 7 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Казахстан Улсын Нур-Султан  хотод болох Чөлөөт бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 65кг жинд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Нутгийн хүүгээ Азийн чанартай тэмцээнд оролцохоор шалгарсанд нутгийн зон олон баяртай байгаа бөгөөд сумын Засаг дарга П.Батбаатар амжилт хүсч аав Ю.Батжаргалд тэмцээний зардалд 500.000 төгрөг гардуулан өглөө.

 Нийт Орхонтуулчууд нутгийн ах дүүс та бүхнийг тэмцээний зардалд өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөхийг уриалж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ