Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ҮЕЭР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 260

        Сэлэнгэ мөрний адаг, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байхаар байна. Мөн түүнчлэн бусад томоохон гол мөрний хувьд ч олон жилийн дунджаас их байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас их, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Мөн түүнчлэн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

                                                                                                                       

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Сүүлд нэмэгдсэн мэдээ