Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2019 ОНЫ ХАСАГ ЖИЛИЙН МАЛЫН ТҮҮВЭРИЙН СУДАЛГААНЫ СТАТИСТИК МЭДЭЭ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 599

                                                           Статистик мэдээллийн талаар

2019 онд Орхонтуул сумаас нэгтгэж ирүүлэх албан ёсны статистикийн 47 төрлийн мэдээг, 227 удаагийн давтамжтайгаар үнэн зөв, бодитой, цаг хугацаанд нь гаргаж, аймгийн Статистикийн хэлтэст ирүүлэх зорилтын хүрээнд  2019 оны 06 сарын 01-ны байдлаар ХАА-1,2,3,6 мэдээ цаг хугацаандаа мэдээлэгдсэн ба ХАА-1 буюу төл бойжилт таван төрлөөр сумын хэмжээнд  86499 хээлтэгчээс 86148 төл хүлээн авч, хорогдсон төл 351, төл бойжилт  98 хувь, ХАА - 2 том малын хорогдол сумын хэмжээнд тэмээнээс бусад төрлөөр 115 толгой байгаа нь өмнөх жилээс өвөлжилт сайн, малчид өвс тэжээл хангалттай  бэлтгэсэнтэй холбоотой. ХАА-6 тариалсан талбайн мэдээ сумын хэмжээнд 9852 га-д улаан буудай, 250 га-д тосны ургамал, 41.9 га-д төмс, 39.1 га талбайд нарийн ногоо тариалсан байна.

Сумын 2019 оны хагас жилийн малын  түүвэр судалгаа явуулах сумын ажлын хэсэг томилсон  Засаг даргын захирамж 2019 оны 06 сарын 03-ны өдрийн  Дугаар А/72 тоот захирамж гарч, сумын 3 багийн нутаг дэвсгэрт малын түүвэр судалгааны ажлыг зохион байгуулсан.

Хагас жилийн  малын түүвэр судалгааг 2019-06-03 наас 06 сарын 10-ний хооронд 3 баг тус бүрт маршрутын дагуу сонгогдсон /134 / өрх бүрээр явуулж дүн мэдээг онлайн программд шивж дуусган ,Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтэст тулгалт хийн тооллогын баримтыг хугацаанд нь  06 сарын 13-нд хүлээлгэн өгсөн. 2019 оны хагас жилийн  малын түүвэр судалгаагаар сумын хэмжээнд 132 өрхийн 70379 тоо толгой мал тоологдсон байна.Үүнээс:

Адуу- 4113

Үхэр- 4728

Тэмээ- 280

Хонь-  35338

Ямаа- 25920

түүвэр судалгаа явагдах 134 өрхөөс хүрч чадаагүй шалтгаанаар мал тооллогонд хамрагдаагүй 2 өрх байгаагаас  Баянцогт 2-р багийн иргэн Г.Даваадорж, Хэнтий аймгийн Дадал сум руу яваад  эргэж холбогдоогүй, Хонгор-овоо 3 багийн иргэн Б.Эрдэнэцэцэг Орхон аймагт байгаа боловч тооллогонд хамрагдаагүй нь амьдарч буй газар нь тодорхойгүй байсантай холбоотой болно.

Статистикийн нэгдсэн сайт www.1212.mn болон www.nso.mn хуудсанд  хандан төрөл бүрийн Статистик мэдээллийг авахаас гадна, та сонирхолтой судалгаанд хамрагдаж болно.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ