Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ҮЕЭР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 432

Сэлэнгэ аймгийн Засаг даргын "Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар албан даалгаварын тухай Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр аймгийн нутагт урсах Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хүдэр Зэлтэр голууд үерийн түвшинг 16-87 см-ээр давж үерлэсэн, Орхон, Хараа голуудын усны түвшин олон жилийн дунджаас нэмэгдэж 31-77 см-т хүрсэн, 08 дугаар сарын 1,2 дугаар арав хоногт ихэнх сумдын нутгаар усархаг дуу цахилгаантай бороо орж үер буух өндөр эрсдэлтэй байгаа болон 2019 оны 08 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг 4 дүгээр хэсэг, Буур хээрийн 8 дугаар багт үерийн амгаалалтын далан сэтэрч 4 өрх усанд давтсан зэрэг нөхцөл байдалтай байгаа тул Орхонтуул сумын нутаг дэвсгэрт голын эргээр нутаглаж байгаа айл өрхүүд үерийн хамгаалалтын далан, хөрсний ус зайлуулах шугам, ус дамжин өнгөрүүлэх суваг, хоолой, авто зам доогуурх гаргалгаа хоолойнуудын ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Орхонтуул ЗДТГ, ЦУОШГ 

Сүүлд нэмэгдсэн мэдээ