Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ОРХОН ГОЛД ТӨМӨР БЕТОНОН ГҮҮР ТАВИХ АЖИЛ ИРЭХ ОНООС ЭХЭЛНЭ..

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1441

            Өнгөрсөн 9 дүгээр сард 91-р гарам Орхон гол дээгүүр шинээр төмөр бетонон гүүр тавих төмөр замтай хэрхэн огтлолцох талаар мэдээллэж байсан билээ. Энэхүү ажил нь Орхонтуулчууд бидний олон жил ярьж мөрөөдөж байсан төсөл байсан бол өнөөдөр биелэлээ олж Улсын төсөвт тусгагдан хийгдэхээр боллоо. Сум орон нутаг цаашлаад улс орны бүсчилсэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах стратегийн өндөр ач холбогдолтой төслийн нэг яах аргагүй мөн Улсын төсвийн хөрөнгөөр 2020-2021 онуудад хийгдэхээр төлөвлөгдөж ирэх хавраас суурийн ажлууд хийгдэхээр болсон байна. Гүүрийг ашиглалтанд оруулсанаар Эрдэнэт, Булганы хатуу хучилттай замыг Өвөрхангай, Баянхонгорын хатуу хучилттай замтай босоо тэнхлэгээр холбосон Монголын анхны зам болох суурь тавигдах юм. Уг ажлыг өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн хэтийн зорилгод сумын зүгээс саналаа тусгаж ажилласан.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ