Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН “ТУУЛЫН ХӨНДИЙ” ХХК

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 169
  2021 оны аймгийн аварга хэмээх эрхэм цолны эзэн тус хамт олны шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа гардуулан өглөө.“Туулын хөндий” ХХК 1998 оноос хойш Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.1363 га эргэлтийн талбайтайгаар үүсгэн байгуулагдан одоог хүртэл тасралтгүй 23 дахь жилдээ ажиллаж байгаа аж ахуйн нэгж Газар тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, хөрсийг сэргээхэд онцгойлон анхаарч механик уриншгүй технологийг 2012 оноос тариалангийн талбайдаа 100% нэвтрүүлсэн. Улаанбуудай, тосны ургамал тариалан жилд дунджаар 400-1100 тн ургац хураан авч Монгол Улсын Хөдөө аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэр бусад томоохон аж ахуй нэгжүүдэд чанартай үрийн болон таваарын улаан буудайг нийлүүлж байна. “Туулийн хөндий” ХХК нь газар тариалангийн үйлдвэрлэлээ өргөтгөх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Хөдөө аж ахуйн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэлийг бүрэн хийснээр дунджаар нэг га-аас авах ургацаа 12-20 цн-ээр нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ