Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2-Р БАГИЙН ИНХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 96

Баянцогт 2-р багийн ИНХурал сумын Соёлын төвд амжилттай болж өнгөрлөө.

Тодруулбал: Баянцогт 2-р багийн ИНХурал 2022.02.25-ны өдөр сумын Соёлын төвд боллоо. Тус багийн 401 өрхөөс 218 иргэн оролцож ирц хангалттай бүрдсэн. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1. Багийн Засаг даргын ажлын тайлан
2. БИНХ-ын Тэргүүлэгчдийн ажлын тайлан
3. БИНХ-ын хуралдааны дарга, зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон батлах тухай
4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн баталж, сумын Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай
5. Сумын ЗДТГ-аас танилцуулах цаг үеийн мэдээлэл
6.ААН-үүд, иргэдээс ирүүлсэн санал хүсэлт
зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Баянцогт 2-р багийн ИНХ-ын хуралдааны даргаар М.Цогбаяр, зөвлөлийн гишүүдэд П.Оюунтуяа, Д.Цэрэнсанжаа, Т.Саранчимэг нарыг олонхийн саналаар сонгон баталлаа.
- Багийн Засаг даргад тус багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Наранбат ганцаараа нэр дэвшсэн тул илээр санал хураан олонхийн саналаар дэмжин Багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр баталж, сумын Засаг даргаар батлан томилуулахаар уламжлахаар шийдвэрлэлээ.
- Иргэд сонгогчдын итгэлийг хүлээн сонгогдсон та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ