Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ШАР-УС 1-Р БАГИЙН ИНХУРАЛ БОЛЛОО

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 144
 
Шар-Ус 1-р багийн ИНХурал 2022.02.27-ны өдөр Рашаант тосгоны Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус багийн 518 өрхийн 383 иргэн оролцсон.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Багийн Засаг дарга бөгөөд Рашаант тосгоны захирагчийн ажлын тайлан
2. БИНХ-ын Тэргүүлэгчдийн ажлын тайлан
3. БИНХ-ын хуралдааны дарга, зөвлөлийн гишүүдийг сонгон батлах тухай
4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн баталж, сумын Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай
- Багийн ИНХ-ын хуралдааны даргаар Б.Бямбасүрэн, зөвлөлийн гишүүдэд С.Дагвасүрэн, Д.Мөнхтөр, С.Батцэцэг нарыг олонхийн саналаар сонгон баталлаа.
-Багийн Засаг дарга бөгөөд Рашаант тосгоны захирагчид 2 хүн нэр дэвшиж, олонхийн буюу 72 хувийн саналаар Баасанжавын Отгонбаяр дахин сонгогдож, сумын Засаг даргаар батламжлуулахаар уламжлахаар шийдвэрлэсэн байна.
Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ