Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2020оны 04сарын 15ны өдөр багш нар маань алслагдмал хөдөө байгаа сурагчдадаа 2дахь удаагаа хүрч ажиллалаа

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 434
2020оны 04сарын 15ны өдөр багш нар маань алслагдмал хөдөө байгаа сурагчдадаа 2дахь удаагаа хүрч ажиллалаа. Малчин эцэг эхчүүд маань хаваржаандаа буугаад ямаагаа самнаад, хотонд нь төлийн дуу цангинаж байна. 1-11 ангийн 42 сурагчдад хүрч ажиллан өмнөх даалгаврын гүйцэтгэл, теле хичээлийн тэмдэглэл хөтлөлт, хоцрогдсон сурагчдад зөвлөгөө өгөн ажиллалаа. Теле хичээлээ хамгийн сайн хийж, даалгавраа хийсэн #мундаг сурагчдаар энэ удаа 11а ангийн сурагч Б.Отгончимэг, 4а ангийн Ц.Билгүүн, А.Сугар, 1а ангийн А.Даваажаргал, П.Басанжав, 3а ангийн сурагч П.Эрдэнэцэцэг, 6а ангийн сурагч П.Банзрагч нарыг нэрлэж байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлан хүүхдээ хөгжүүлж байгаа #эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Дизайн технологийн багш Д.Сүхбаатар өрхийн хүүхдийн тоогоор маск тараалаа. Энэ удаагийн явалтын шатахууны зардлыг нийт багш нар маань дундаасаа хуваан гаргалаа. Сэтгэл гарган ажиллаж байгаа багш нарыг маань дэмжин эцэг эхчүүддээ #теле хичээлийг хүүхдүүддээ сайтар үзүүлэн #тэмдэглэл хөтлүүлж эрчээ алдалгүй #багш нартайгаа эргэх
холбоотой ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Сургуулийн захиргаа

Сүүлд нэмэгдсэн мэдээ