Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1113

         “Дэлхий нийтээрээ “Сүрьеэ” өвчинтэй тэмцэх өдрийг угтан 2017 оны 03-р сарын 24-нд сумын иргэд, төр төсвийн байгууллага, сургууль цэцэрлэгийн хүүхдийн дунд Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлууд зохион байгууллаа.

Үүнд:

 ЕБ 1-р БДСургуулийн сурагчид, Цэцэрлэгийн багш ажилчид, болон Дотуур байрны хүүхдүүдийн дунд дунд “Сүрьеэ гэж юу вэ?” Сэдэвт сургалтанд 56 хүүхэд,  мөн иргэдийн дунд гар бөмбөг, теннис, шатрын тэмцээн.

 Сумын ахмадын байранд  нийт 25 иргэнд “Тамхи гэж юу вэ”, “Сүрьеэ өвчний тухай” сэдвээр сургалт хийлээ. Хичээлийн дундуур сонирхсон сэдвээр асуулт асууж харилцан ярилцаж хичээл сургалтанд оролцсон хүмүүсийн сэтгэлд нийцсэн сургалт боллоо. Сургалтын дараа 5 баг болж  шагайн харвааны тэмцээн  явуулж  1-р байрыг М.Оюунбат ахлагчтай баг, 2-р байрыг Т.Мөнхтуяа ахлагчтай баг тус тус эзэллээ.

- ЕББДСургуулийн ахлах болон дунд ангийн  эрэгтэй сурагчдын дунд ширээний теннисны тэмцээн явуулахад Тэргүүн байрыг 9 -р ангийн сурагч А.Цогтэрдэнэ, 2-р байрыг 10-р ангийн сурагч Д.Машбат тус тус эзэллээ.

Сумын Эрүүл мэндийн төвийн Дүн бүртгэгч Д.Болортуяа

Сүүлд нэмэгдсэн мэдээ