Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

БРУЦЕЛЛЁЗ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1438

1.Малтай айл өрх, мал аж ахуйн нэгж байгууллагууд мал сүргээ жил бүр бруцеллёз өвчнөөс сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн

 хамруулж, охин төлд вакцин заавал тариулах, бруцеллёз өвчтэй малыг тусгаарлах, хэрэгцээлэх.

2.Төл хүлээн авах, бэрхшээсэн төл гардах, арьс шир бэлтгэх, мал саах, ноослох, хэрэгцээлэх, өтөг бууц цэвэрлэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас (амны хаалт, хормогч, резинэн бээлий) өмсөх, малын эхэс зулбадасыг нүхэнд булах, устгахдаа дэгээ ашиглах, эдгээр үйлдлийн дараа гараа савандан бүлээн усаар сайтар угааж занших

3.Мал, амьтны түүхий сүү, цөцгий, мах, махан бүтээгдэхүүн, элэг, цус, цусан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж, чанаж хэрэглэх, бруцеллёзын шинжилгээгүй малын сүүг амтлахгүй байх, хөөрүүлж 2 минутаас дээш хугацаанд буцалгаж хэрэглэх, мал бруцеллёзтой оношлогдсон үед худгийн ус болон ил задгай усыг буцалгаж хэрэглэх.

4.Малын өтөг бууцыг дулааны улиралд овоолон хатаах, сийрэгжүүлэх ба 20%-ийн хлорын шохойн уусмалаар ариутгах

Сүүлд нэмэгдсэн мэдээ