Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ОРХОНТУУЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1061

МАНАЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

Сумын хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхны тусламжийн үйл ажиллагааг жигд хүртээмжтэй хүргэж, Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй явуулснаар хүн амын өвчлөлийг бууруулж, дундаж наслалтыг уртасган, эрүүл аж төрөх дадал заншилд сургахад оршино.

  БИДНИЙ ЗОРИЛТ  

  • Хүн амд эрүүл мэндийн сургалтыг бүх төрлөөр чанартай зохион байгуулж, эрүүл аж төрөх дадлыг хэвшүүлэх.  Хүн амын дунд өвчлөл эндэгдлийг бууруулж дундаж наслалтыг уртасгах.
  • Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн оролцоог дээшлүүлэх.
  • Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчинг бүрдүүлж, хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухтай байлгах нөхцлийг бүрдүүлэх
  • Эелдэг дотно харьцаатай нэгдмэл хамт олны төлөө хамтран ажиллах

Эмнэлгийн товч түүхээс: Анх 1937 онд Булган Уул аймгийн Баруунбүрэн уулын Орхонтуул сум нэртэй байхад санитар Шарав, Гомбо нар эмнэлгийн анхны суурийг тавьж байжээ. 1974 онд Орхонтуул САА болж өргөжихөд ЗХУ-ын тусламжаар баригдсан 15 ортой 23 хүний орон тоотой төвлөрсөн халаалттай эмнэлэг ашиглалтанд орсон. 2008 оноос хойш сумын Эрүүл мэндийн төв  нэртэйгээр ерөнхий менежерээр их эмч С.Отгонгалаа ажиллаж байна. Одоо манай Эрүүл мэндийн төв нь их эмч -2, бага эмч – 3 ,сувилагч -5 , , тогооч -1,жолооч -1, үйлчлэгч – 1, эргэлтийн эмийн санч -1,нягтлан бодогч-1 нийт – 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай ЭМТ нь Сэлэнгэ аймгийн төвөөс 240 км алслагдсан,сумын төв дээр Баянцогт-2, баг, хөдөө Хонгор-Овооны 3-р баг  үйлчлэх хүрээний  580  өрхийн 2000  гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОН 

                                  

        ЭМТ-ийн дарга С.Отгонгалаа 

 Ахлах сувилагч Б.Эрдэнэчимэг        

       

    БИДНИЙ БАХАРХАЛ

  • Орхонтуул сумын хүн ардын эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн ажиллаж байсан үе үеийн эмч, сувилагч ажилчид бидний нэгэн бахархал юм.
  •  Байгууллагаараа МУЗН-ийн гишүүн болж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд байнгын бодит дэмжлэг туслалцаа үзүүлж “ УЛААН ЗАГАЛМАЙЧ ХҮМҮҮНЛЭГ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөлт хамт олон
  • Эх хүүхдийн эндэгдэлгүй хамт олон өргөмжлөлийг 2 удаа авсан.
  •  “ Инээмсэглэлээр угтаж – итгэлээр үдье ” -  уриатайгаар  багаар ажиллах  чадвартай эвсэг найрсаг хамт олон  юм

   СУВИЛАХУЙН БАГ

Сувилахуйн багийн ахлагч  – Ахлах сувилагч      Б.Эрдэнэчимэг    Эх барих бага эмч – Б.Ариунзаяа

Дүн бүртгэгч,сувилагч  – Д.Болортуяа

Сувилагч –С.Норжинлхам

Сувилагч - Н.Дэлгэрдалай

 Сувилагч - М.Болормаа нар ажиллаж байна.                                      

         

     

Сүүлд нэмэгдсэн мэдээ