Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

“ СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1138

Ерөнхий боловсролын сургуулийн Л.Энхтунгалаг багштай 8-р ангийн 21сурагчдад “ Сүрьеэ өвчний тухай ойлголт ” сэдвээр  сургалт хийлээ. Сургалтыг хийхээс өмнө сурагчдаас мэдлэг сорих шалгалтыг  тестын аргаар боловсруулан авж мэдлэг сорих шалгалтанд нийт хүүхдүүдийн мэдлэг 53%-ийн үр дүнтэй байна.Сургалт хийснээр хүүхдүүдийн мэдлэг 98%-тай болсон.

Мөн хүүхдүүдийн дунд “Сүрьеэ эдгэрдэг өвчин” гарын авлага – 20 ширхэг, “ Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг” зөвлөмж 20 ширхэг нийт 40 ширхэг гарын авлага, зөвлөмжийг тараасан. Сургалтын төгсгөлд хүүхдүүдийнхээ авхаалж самбааг сорьж   “Чи Чадна” хөгжөөнт тэмцээн явуулж түрүүлсэн хүүхдүүдээ шагнаж урамшууллаа. Сумын нийт ард иргэд ,төр төсвийн  байгууллага аж ахуй нэгж,сургуулийн сурагчдын дунд гар бөмбөг,буухиа, дээсний тэмцээнийг зохион явууллаа.Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 5 баг, эмэгтэй 6 баг оролцлоо.  Нийт 11 баг  тамирчид оролцсоноос эрэгтэйд Галбадрах  ахлагчтай   баг 1-р байрыг, Сүхбаатар   ахлагчтай   баг 2-р байр , эмэгтэйд Цэндсүрэн ахлагчтай  баг  1-р байрыг, Энхсаран ахлагчтай  баг 2-р байрыг тус тус  эзлэж  мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Сумын залуучуудын дунд “Гэр бүл”-ийн тэмцээн зохион явуулж тэмцээнд оролцсон 8 багийн 48 гэр бүлийн гишүүд, тэмцээнийг үзэж сонирхохоор ирсэн 36 үзэгч иргэдэд “Давсны зохистой хэрэглээ” -ний талаар сургалт сурталчилгаа хийж гарын авлага зөвлөмж тараасан. Мөн Давсны хэрэглээний талаарх видео хичээлийг үзүүлсэн. Сургалтанд идэвхитэй оролцсон иргэдийг урамшуулах, мэдлэгийг нь бататгах зорилгоор оролцогчдын дунд асуулт хариултын  “АХА” тэмцээнийг зохион явуулж эхний 3 байранд орсон иргэдийг утасны нэгж, мөнгөөр урамшуулж сумын цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд “Давсны зөв зохистой хэрэглээний талаар сургалт хийж гарын авлага, зөвлөмж олшруулан тараасан.Сургалтанд хамрагдсан эцэг эхчүүдийн мэдлэгийг бататгах зорилгоор асуулт хариултын тэмцээн зохион явуулж идэвхитэй оролцсон 3 хүнийг урамшууллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ