Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

24-р Цэцэрлэг

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 984

         Орхонтуул сумын “Хөгжил “нэгдлийг түшиглэн улсын төсвөөр 1964 оны 12-р сарын 01нд нэгдлийн барилгачдын гараар баригдсан цэцэрлэг ясли нь анх 3  өрөө дүнзэн байшинд 20 хүүхэд,5 ажилчинтай нээгдэн тулгын чулуугаа тулжээ.

          Орхонтуулын шинэ сангийн аж ахуйг 1974 оны 10 дугаар сарын 20-нд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар байгуулан Баянцогт уулын өвөрт Туул голын хөвөөнд сумын төв шинээр нүүж ирэн цэцэрлэг яслийн иж бүрэн тоноглогдсон 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ байранд орж цэцэрлэгт 55, яслид 35 хүүхэд анх хүлээн авч цэцэрлэг, яслийн комбинат нэртэй болж ажилласан байна.

           Цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Пүнтэй, багшаар Цэцэгмаа, Тогоочоор Ичинхорлоо, асрагч угаагчаар Мөнхтогоо, Галчаар Дарьсүрэн нар ажиллаж байв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ