Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

УГИЙН БИЧИГ, УДМЫН ТҮҮХ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 17398

Язгууртнаас гарвалтай, язгууртны эрхэмлэл болж ирсэн ураг холбох соёл нь нийт монголчуудын соёл болж, улмаар монгол мэдлэгийн нэг салшгүй хэсэг болсон түүхтэй.

Монголчууд эрт дээр цагаас ураг холбох ёсыг машид эрхэмлэж, урагаа сонгох, удмаа таниулах, ургийн баяр хийх, угийн бичиг хөтлөх гэхчилэн нийгмийн амьдралын нэгэн уламжлалт соёл, ёс заншлыг бий болгосон байна.

Гэр бүлийн амьдрал үүсэх, ханилах, соёлыг бүр ураг, удмын төвшинд ойлгож ухаарч ирсэн нь танин мэдэхүй, нийгмийн соёлын хувьд анзаарч, судлууштай зүйл юм.

Оршихуйн буюу нийгмийн соёлын үүднээс авч үзвэл тэр бүхэн нь сайн хүн бүтээж бий болгох  үйл ажиллагаа гэж үзэж болно.Монголчууд их төлөв есөн үеэ хүртэл төрөлсдөг бөгөөд есөн үе өнгөрмөгц яс хагалахуй хэмээх ёслол үйлдэн, түүнээс хойш төрөл сунжирсан гэж үзэж хоорондоо ураг холбохыг зөвшөөрдөг байна.

Монголчууд угийн бичгийг  “Гэрийн үеийн бичмэл”, “Гэрийн түүх”, “Уг эх”, “Гэрийн зураг”, “Угийн дараа”, “Язгуурын үүсгэх бичиг”, “Үе залгамжилсан бичиг”, “Төрлийн угийн бичмэл”, “Угийн цэс”, “Угийн зураг”, “Угийн түүх бичиг”, “Угийн хэлхээ”, “Үе үеийн явдлын илтгэл” гэх мэтээр олон янзаар нэрлэж ирсэн байна. Энэ олон нэр, уламжлалт бичлэг дотроос “УГИЙН БИЧИГ” гэж нэрлэж ирсэн нь нэлээд хэвшмэл байна.

Монголчууд эрт дээр үеэс ургийн бичгийг хөтөлж ирсэн бөгөөд түүгээрээ дамжуулж удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах түүнийгээ удам дамжин өвлүүлж ирсэн түүхтэй байдаг.

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХДӨӨ:

а. Үе залгамжлалыг зургаар дүрслэн үзүүлэх

б. Түүхчлэн бичих хоёр аргыг хэрэглэдэг байсан бөгөөд хослон хэрэглэдэг  байсан байна.

Эхнийхийг нь угийн зураг, дараагийнхыг нь угийн шашдир гэж хүндэтгэлтэйеэ нэрлэдэг байжээ.

УГИЙН БИЧИГ ГЭЖ ЮУ ?

Угийн бичиг гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гарвал, шинж нь хоёр талын эцэг эх, өвөг дээдсээс салбарласан тэмдэглэлийг бид угийн бичиг гэж ойлгож болно.Удмын түүх гэж хоёр талын хүмүүсийн цадиг намтрыг хэлж болох бөгөөд удмын түүхэнд хоёр талын оюуны үнэт өв, шашин шүтлэг, удмын эрүүл мэнд, хоёр талын овог удмыг нэртэй залгамжилсан хүмүүсийн ажил, амьдрал гэх мэт тухайн овог удмын түүхэнд холбогдох мэдээллүүд багтсан байдаг.

Угийн бичиг, удмын түүхийг бичих нь овог, удмаа цэвэр ариун байлгах, Монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдэж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм.

Уг зүй нь бол овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ.

Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50%, өвөг эцэг, эмэг эхээс 25%, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5% өвлөгддөг гэсэн судалгаа, нотолгоо байгааг харгалзан эхийн талыг дэлгэрэнгүй оруулан угийн бичиг хөтлөхийг эрдэмтэд сануулж зөвлөсөж байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ