Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН БЭЛГЭДЭЛ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1708

 

            Орхонтуул сумын бэлгэдэл нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан.

Сумын бэлгэ тэмдэг нь энх амгаланг урин дуудсан цэнхэр өнгийн хадган дээр сумынхаа алдрыг хүндэтгэн залж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг үхрийн магнайгаар дүрслэн боронзон саарал өнгийн араан дээр суурилуулсан мандан бадрахын бэлэгдэл улаан өнгийн хүрээн дотор төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээ, тариан түрүүгээр хөвөөлсөн, мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн дугараг хөх дэвсгэртэй байна.

Бэлгэ тэмдгийн төв хэсэгт шар, хүрэн, улаан өнгөөр газрын доорх баялаг, хөрс шороо, уул нуруудыг төлөөлүүлсэн, дунд хэсэгт хоёр хуваасны нэгд ногоон өнгөөр бэлчээр нутаг, хадлангийн талбайг илэрхийлж, нөгөө хэсэгт шар, хүрэн өнгийг алаглан зурваслаж тариан талбайг дүрслэн мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг болохыг илтгэсэн байна.

Бэлгэ тэмдгийн магнай хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлэгдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт Хатан Туул, Түшээ Орхон хоёр голыг төлөөлсөн цагаан цэнхэр өнгийн усан хээ, эв нэгдлийг бэлэгдсэн арга билгийн хос загасыг тус тус дүрсэлсэн байна. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ