Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сум хөгжүүлэх сангийн мэдээлэл

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1299

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДУУССАН БОЛОН ГРАФИКИЙН ДАГУУ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЛИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны  04-р сарын 27-ны өдрийн 134-р  тооттогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загварыг баталсан.

Уг журмаар Сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн  дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох харилцааг зохицуулсан.

Дээрх журам 2016 оны 153-р тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан.

            Тус сангаас 2011-2015 онуудад нийт 76 иргэнд 281,250,000 төгрөгний хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулъя. Үүнд:

Ø  2011 онд 21 иргэнд 59,850,000 төгрөг

Ø  2012 онд зээлдэгчдээс гэрээнд заасны дагуу буцаан төлөгдөж байгаа зээл буюу хүүгийн орлогоос 9 иргэнд 22,500,000 төгрөг

Ø  2013 онд 27 иргэнд 120 сая төгрөг

Ø  2014 онд 17 иргэнд 71,5 сая төгрөг

Ø  2015 онд 2 иргэнд 7,4 сая төгрөг нийт 76 иргэнд 281,250,000 төгрөгний зээлийг олгосон байна.

Сум хөгжүүлэх сангийн 2011-2015 онуудад хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэдийн мэдээллийг зээлийн гэрээний хугацаа болон зээлийн үлдэгдэлтэй  гаргаж байна. Гэрээний хугацаа дууссан болон графикийн дагуу зээлээ төлөөгүй иргэд сум хөгжүүлэх сангийн 100131055401 тоот дансанд төлж барагдуулахыг мэдэгдэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ