Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 64

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Нэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь -18...-24°C хүйтэн байдаг байна. Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 2015 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД–аас 1–8°С–ээр дулаан байсан нь 1979 оноос хойшхи хамгийн дулаан 1 дүгээр сар болсон бол 2011 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1–9°С–ээр хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн 1 дүгээр сар болсон байна. Сарын нийлбэр хур тунадас бүх сумдын нутгаар 0–2 мм ордог. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал 1987 болон 2010 оны 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай 1 сар болсон байна. Харин 1993, 2020 онуудын 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979 оноос хойшхи хамгийн бага тунадастай 1 сар болсон байна.

1 ДҮГЭЭР САРД АГААРЫН ХАМГИЙН БАГА ТЕМПЕРАТУР -30°С – ААС БАГА БАЙХ ХОНОГИЙН ТОО

1 дүгээр сард агаарын хамгийн бага температур 1980 – 2020 оны дунджаар Увс нуур, Дархадын хотгороор 25–29 хоног, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул голын хөндийгөөр 20–24 хоног, говь талын нутгаар 1–8 хоног, бусад нутгаар 9–19 хоногт нь агаарын хамгийн бага температур -30°С–аас бага байдаг байна (Зураг 1).

 ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн.  (Зураг 2)

Хур тунадас нийт нутгаар дунджийн орчим (Зураг 3) байна. 

Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 4-д харуулав.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар хүйтрэнэ. 

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ