Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2023 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 156

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь -16...-22°C хүйтэн байдаг. 1980, 1981, 1983, 1985, 1986, 1988, 1996, 2000, 2008, 2010, 2012, 2014, 2019 онуудад зарим сумдын нутгаар, 2005 онд нийт нутгаар ОЖД–аас 6–10°С–аар тус тус хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур 38–44°С хүрч хүйтэрсэн байна. Харин 1979, 1993, 1999, 2004, 2015, 2017, 2020, 2021 онуудад зарим сумдын нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаарсан бол 1998, 2007 онуудад ихэнх нутгаар ОЖД–аас 6–10°С–аар дулаарсан байна. Цас ОЖД–аар нутгийн зүүн хэсгээр 2-4 мм, бусад сумдын нутгаар 0–2 мм цас ордог байна. Харин 1981–1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997–2001, 2008, 2012 онуудад ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1988, 1990, 1993, 1996, 2002–2007, 2009–2011, 2013–2020 онуудад ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас орсон байна. Олон жилийн дунджаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрч байжээ.

 ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим хүйтэн байх төлөвтэй.  (Зураг 1)

Хур тунадас нийт нутгаар дунджийн орчим (Зураг 2) байна. 

Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3-д харуулав.

     Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

     Хугацааны эхээр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх сумдын нутгаар цас орж, салхины хурд зарим үед 14–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ