Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

БҮХ СУМДЫН НУТГААР ЦАС ОРЖ ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 201

 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Маргааш өдөр Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2021 оны 11 дүгээр сарын 26-ны 20 цагаас 11 дүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хойд хэсгээр, өдөртөө бүх сумдын нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
11-р сарын28-наас 12сарын 1-нд бүх сумдын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 13-18градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ