Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2022 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 100

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

      Хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нутгийн хойд хэсгээр -22...-28°C, бусад сумдын нутгаар -14...22°C хүйтэн байдаг.

1980, 1981, 1983, 1985, 1986, 1988, 1996, 2000, 2008, 2010, 2012, 2014, 2019 онуудад ихэнх сумдын нутгаар ОЖД–аас 6–10°С–аар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур 38–44°С хүрч хүйтэрсэн байна. Харин 1979, 1993, 1999, 2004, 2015, 2017, 2020, 2021 онуудад ихэнх сумдын нутгаар ОЖД–аас 6–10°С–аар дулаарсан байна.

Цас ОЖД–аар нутгийн зүүн хэсгээр 2–4 мм, бусад сумдын нутгаар 0–2 мм цас ордог байна.

     Харин 1981–1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997–2001, 2008, 2012 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1988, 1990, 1993, 1996, 2002–2007, 2009–2011, 2013–2020 онуудад ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас орсон байна. Олон жилийн дунджаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрч байжээ. 

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

     Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна (Зураг 1, 2).

Сарын эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ОЖД–аас 1–4°С–аар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

 

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ