Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 161
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА
Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс
сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр салхи баруун хойноос секундэд 8-13 метр хүрч цасан шуурга шуурна.
2022 оны 3 дугаар сарын 10-ны 20 цагаас 3 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
2022 оны 3 дугаар сарын 12-ноос 2022 оны 3 дугаар сарын 16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
13,14-нд ихэнх сумдын нутгаар, 12-нд зарим газраар цас орж цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 13-нд ширүүсч баруунаас секундэд 8-13 метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 13-18 метр. Бусад хугацаанд секундэд 4-9 метр байна. Агаарын температур шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 14-нөөс нийт нутгаар хүйтэрнэ.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ