Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЗАРИМ СУМДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРНО

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 89
2022 оны 3 дугаар сарын 27-ны 20 цагаас 3 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Зарим сумдын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-2 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
2022 оны 3 дугаар сарын 29-нөөс 2022 оны 4 дүгээр сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ